Нэрт зохиолч Л.Түдэв гуайн замын тэмдэглэлийн гарчгийг энд шууд хуулбарлан гарчиглалаа. Гарчгаасаа шууд хүнд хүрэх биз гэж бодоод. Дэлхийн алдартай, дэлхийд танигдсан энэ хотод алба амины ажлаар зорчсон монгол хүн тоогоо алдаа биз. Гэлээ гээд жирийн монголчуудтайгаа хуваалцсан нь хуруу дарам цөөхөн. Л.Түдэв (1980-аад оны сүүлчээр), Баабар (1990-ээд оны эхээр) нар шиг Нью-Йоркийн тухай чухам нүдэнд харагдаж гарт баригдтал бичсэн монгол хүн бараг үгүй дээ.
#чөлөөт цаг
#нийтлэл
#photo